Өөрийгөө гээхгүй...

Өөрийгөө гээхгүй...

Надтай зөрөх хүн бүрийг би анзаарахыг хичээдэг. Энэ хүн юуны тухай бодож, юуны тухай мөрөөдөж, түүний хувьд өнөөдөр хэрхэн эхэлсэн бол, ямаршуухан амьдралыг туулаа бол, туулах бол, яг одоо тэр юуг мэдэрч яваа бол гээд л. Дутагдал уу эсвэл давуу тал уу би сайн хэлж мэдэхгүй байна.
Зарим нэг нь хээнцэр гоё хэний ч нүдэнд тусахуйц сайхан боловч харагдах тэр байдалдаа хангалуун биш байгаа нь илт.  Өөрийнхөө хаа нэгтээ нуугдах гэж хичээнэ. Өөрийгөө төсөөлөн урласан нь тэр ч юм шиг. Би өөрийгөө өөрчилмөөр байна, үсээ янзлуулж, дэгжин гоё хувцаслаад өөртөө итгэлтэйгээр бардам алхмаар байна гэж хэлэх эмэгтэйчүүдийн яриаг зөндөө л сонсож байсан. Тэд ийм өөрчлөлтийг хийж чаддаг. Яагаад гэвэл энэ нь бодлоо, дотоод ертөнцөө өөрчлөхөөс амархан. Би ганган хээнцэр байхыг үгүйсгээгүй. Бардам, өөртөө итгэлтэй байхыг буруутгаагүй. Гэхдээ дотоод агуулга гадаад хэлбэр хоёр хэдий чинээ зөрүүтэй байх тусам төдий чинээ хуурамч байдаг. Хуурамч байхын хэрээр өөртөө итгэх итгэл багасдаг. Өөртөө итгэлтэй биш байх тусам бусдын өмнө өөрийгөө өрөвдөлтэй байдлаар мэдэрдэг.
Өөрчлөлтийг тэд хаанаас хайна вэ?

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 23 -р хуудас Нийт хуудасны тоо: 23 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Би цэцэг
Насаар ах залууд насанд хүрэгсдэд
Муухай ч гэсэн түүнд...
Гарчиглахгүй...
Тэмдэглэлийн дэвтрээс...№16
Тэмдэглэлийн дэвтрээс...№15
Тэмдэглэлийн дэвтрээс...№14
Тэмдэглэлийн дэвтрээс...№13
Тэмдэглэлийн дэвтрээс...№12
Тэмдэглэлийн дэвтрээс...№11
Тэмдэглэлийн дэвтрээс...№10
Тэмдэглэлийн дэвтрээс...№9
Тэмдэглэлийн дэвтрээс...№8
Тэмдэглэлийн дэвтрээс...№7
Тэмдэглэлийн дэвтрээс...№6

Найзууд




:-)
 
xaax